МИНИЙ ХАМТ ОЛОН

2011-05-06,
Хүний амьдралын хамгийн гоё үеүүдийн нэг нь хамт олонтой байсан үе байдаг.Хамт олныхоо дунд ажиллаж амьдарч явахдаа тэдний жаргал зовлонг хуваалцаж,инээж баясаж,гутарч гуньж явсан минь ихээ.Төрөлх сургуулийнхаа 70 жилийн ойг тохиолдуулан:
Хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх
Хүндтэй бөгөөд хариуцлагатай их үйлсэд
Хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулсан
Халуун дотно журмын нөхөд та нарынхаа
Хөгжил баясалд хөг аялгуу нэмэхээр
Хамтран ажилладаг сайн нөхдийн чинь
сэтгэлийн бэлгийг нэгтгэж
Нинж вандан хадган дээр
Нандигнан дээжилж өргөн барья.
Миний нэр алга байна гэж
Мэрж гоочлон битгий намайг зэмлээрэй.
Өнгө өнгийн энэ цэцгэн дотор
Өөрөө та дэлгэрч л яваа шүү
Хүн хүний сэтгэл зүй гэдэг
Хэдэн янзаар алаглах ертөнц учраас
Хэтрүүлж дэврүүлсэн зарим үгэнд
Хөндүүрлэж битгий шархлаарай
Эрхэм уншигч танд итгэл хайр инээмсэглэл бэлэглэе, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
 * Инээмсэглэл*-номны оршил үг

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax